Шууд Chart

“Риба” робот асрагч хийнэ

2014-06-18 15:18:12

“Риба” нэртэй уг робот хэвтрийн дэглэм сахиж буй өвчтөнийг гар дээрээ өргөж жорлонд хүргэх, тэдний хоол унд, эм тариаг дөхүүлэх, усанд оруулж, тэр бүү хэл үсийг нь угааж өгөх чадвартай гэнэ. Роботыг Технологийн их сургуулийн эрдэмтэд нийтэд танилцууллаа.

“Зургаан настай хүүхэдтэй нуруугаараа чацуу робот 80 кг жинтэй хүнийг өргөж даах бөгөөд роботын гарыг зөөлөн, уян хатан силиконоор хийсэн тул яг л хүнийх мэт мэдрэмж төрүүлдэг” хэмээн “Рикэн” их сургуулийн багш Гуо Сижиэ ярьсныг “New technology” сэтгүүлд ярьжээ.
 
“Раби”-гийн хийх ёстой ажлын өгөгдлийг тусгай программд бичиж үлдээх аж.
Зохион бүтээгчид “Panasonic” компанитай хамтран асрагч роботууд үйлдвэрлэн, худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Риба” робот асрагч хийнэ  
Үзсэн: 2975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй