Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Митакэшмиг ошидаши мэхээр ялж, дөрөв дэх даваагаа авлаа. Энэ нь түүний дараалсан 1426 дахь барилдаан байлаа.
Ингэснээр манай улсын бөх дараалсан барилдааны тоогоор Хавайн ардын Такамиямаг даван гарч, сүмогийн түүхэнд дөрөвт бичигдэх боллоо. Мөн энэ нь гадаад бөхчүүдийн хувьд тэргүүн амжилт болж байгаа юм.
Тамаваши барилдааны дараа “Түүнтэй барилдахдаа би урьд нь халз мөргөлдөлгүй зайлж, татаад байдаг байсан бол энэ удаад өөртөө итгэлтэй урагш дайрсан. Гадаадын анхны цолтой бөх Такамиямагийн рекордыг даван гарсандаа баяртай байна” гэжээ.
Тамаваши 2004 онд мэргэжлийн сүмод орсноос хойш 18 жилд нэг ч өдөр өнжөөгүй барилдаж байгаа. Өнөөдөр тэр ёкозүна Тэрүнофүжитэй барилдана.
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн түүхэнд гадаад бөхчүүдээс тэргүүн амжилт үзүүллээ | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.