Шууд Chart

4 сая 800 мянган төгрөгөөр торгожээ

2014-06-18 16:50:45

Хууль бус ан, агнуурын зөрчил гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар хамтран “Хавар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Хүдэр, Зүүнбүрэн сумдад шалгалт хийхэд хууль бус ан агнуурын  хэд хэдэн зөрчил илэрчээ.

Орон нутгийн иргэд бор гөрөөс, гахай, загас агнасан үйлдлийг газар дээр нь илрүүлсэн байна.
 
Тухайлбал, гурван бор гөрөөс, нэг гахай, 121 хадран, зэвэг болон бусад загасыг агнасан байна. Иргэдийн хууль бусаар ан агнахдаа ашигласан загасны найман тор, хоёр уурга, хоёр резинэн завь зэргийг улсын орлого болгон хурааж, зөрчил гаргагчдад 4 сая 800 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

4 сая 800 мянган төгрөгөөр торгожээ  
Үзсэн: 990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй