09:00 цагаас МИАТ ХК-ийн Улаанбаатар-Франкфуртын чиглэлийн шинэ нислэгийн нээлтийн үйл ажиллагаа Чингисхаан ОУНБ-д болно. Арга хэмжээнд Зам Тээврийн яамны удирдлагууд, Герман Улсын Элчин сайд нар оролцоно.
10.00 цагаас БХЯ-ны 320 тоотод "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" хүмүүнлэгийн өдөрлөг болно.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Байгаль Орчны Сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны ШАГНАЛ гардуулах үйл ажиллагаа болно. Утас:9907-4459
11:00 цагаас "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Монголын ирээдүйн удирдагчийг төрүүлэх нь" сэдэвт Солонгос-Монголын Боловсролын хамтын ажиллагааны форум Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд болно. Утас: 99169710
11:00 цагаас зургаадугаар сарын 17-ний өдөр ГХЯ-нд зохион байгуулагдсан "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын дүнгийн талаарх хэвлэлийн хурал Стратегийн Судалгааны Хүрээлэнд болно.
11.00 цагаас "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал ЗХЖШ-т болно. Сургуульд 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. Утас: 99160187
11:10 цагаас “Гал үндэстэн” холбооноос Баян-Өлгий, Ховд, Дорнод, Дундговь аймгуудад ажилласан тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурлыг “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд зарлалаа.
ӨНӨӨДӨР: "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал болно | ||
Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.