Шууд Chart

Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөг зохиолоо

2014-06-19 09:20:57

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Д.Боргио, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа болон хойд бүсийн хороодын Засаг дарга нар болон ажлын алба, ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад иргэд оролцсон юм.

Мөн энэ үеэр Зэвсэггүй тулалдах мэх, гардан тулааны үзүүлбэр, цагдаагийн албан хаагчдын хувцас хэрэгслийн үзэсгэлэн, Хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн зөвлөгөө, Нийгмийн даатгалын сангийн талаар мэдээлэл өгч, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны зуучлал, Газар эзэмшихтэй холбоотой мэдээлэл өгч мөн иргэний бичиг баримттай холбоотой мэдээллийг холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд өгч байлаа.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөг зохиолоо   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй