Испанийн Севильяд Европа лигийн финалын тоглолт өнгөрсөн шөнө болж, “Айнтрахт” аварга боллоо.
Тус тоглолтод Германы “Айнтрахт”, Шотландын “Глазго Рейнжерс” гэсэн баг шигшээд шалгарсан юм.
“Айнтрахт”-ын хувьд долоо дахь цомоо авч байгаа нь энэ. Тэд 1959 онд Бундеслигийн аварга болж, таван удаа Германы цомын эзэн болж байсан билээ. Харин олон улсын тэмцээн гэвэл 1980 онд УЕФА цомд түрүүлж байв.
Айнтрахт Ф Герман – Рейнжерс Шотланд 1:1 (0:0, 1:1, 0:0, 0:0), пенальти - 5:4
Рамон Санчес Писхуан
Гоол: 0:1 – 57 Арибо, 1:1 – 69 Борре.
Айнтрахт Ф – Трапп, Туре, Ндика (Ленц, 101), Тута (Хасебе, 58), Кнауфф, Костич, Роде (Якич, 90), Соу (Хрустич, 105), Камада, Линдстрем (Хеуге, 71), Борре.
Рейнжерс – Макгрегор, Тавернье, Голдсон, Басси, Баришич (Руф, 117), Джек (Дэвис, 74), Ландстрем, Камара (Арфилд, 90), Райт (Сакала, 74; Рэмзи, 117), Арибо (Сэндс, 101), Кент.
Пенальти
1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 4:4, 5:4.
Шар хуудас: Арибо (62), Райт (73).
“Айнтрахт” баг долоо дахь цомоо өргөлөө | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.