Шууд Chart

Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ

2014-06-19 09:40:47

Хятад, Их Британи хоёр улсын Засгийн газар Лондон хотноо Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хятад, Их Британийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, цаг уурын өөрчлөлтөөс бий болсон заналхийлэл нь манай гарагт тулгамдсан хамгийн том асуудлуудын нэг болсныг хүлээн зөвшөөрсөн байна. 

Хоёр тал бодитой арга хэмжээ авч  хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах буюу таслан зогсоож хөгжлийн явцдаа нүүрстөрөгч бага ялгаруулах бодлого хэрэгжүүлсэн. Хоёр тал энэ хүрээн дэх хамтын ажиллагагаа улам нягт болгохыг хүсэж байгаа бөгөөд олон улсын хэмжээнд гаргасан хүчин чармайлтаа бэхжүүлнэ гэж хамтарсан мэдэгдэлд санал болгожээ. Хятад, Их Британи хоёр орны цаг уурын өөрчлөлтийн ажлын хэсгээр дамжуулан бодлогын хүрээн дэх яриа хэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хоёр тал санал нэгдэн зөвшөөрчээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргажээ  
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй