Монгол Улс ардчилсан Үндсэн хууль баталсаны ой ºíººäºð тохиов. Ерөнхийлөгч зарлигаа буулгаж, Үндсэн хуулийн эх баригч хэмээгддэг Б.Чимэдэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” тэмдгээр шагналаа. Гавьяат хуульч тэрбээр, ардчилсан, шинэ “эцэг” хуулийг боловсруулж, батлалцах, түүнийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг баталгаажуулах, хууль шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Э.ТӨР
Бираагийн Чимэд хөдөлмөрийн баатар боллоо | ||
Үзсэн: 1460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.