Шууд Chart

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын уулзалт Женев хотноо болов

2022-05-20 11:18:08

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс (International Humanitarian Fact-Finding Commission)-ын жилийн уулзалт тавдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болов.

2021 оны 11 дүгээр сард болсон уг комиссын гишүүний сонгуульд Монгол Улс анх удаа нэр дэвшүүлэн өрсөлдөж, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд сонгогдсон.

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг байгууллага юм.

Монгол Улсаас ийнхүү анх удаа нэр дэвшүүлж сонгогдсоноор зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд нь улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 


Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын уулзалт Женев хотноо болов  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй