Шууд Chart

"Khaan Quest 2014" хээрийн сургууль маргааш эхэлнэ

2014-06-19 13:52:53

Өнөөдөр "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал  ЗХЖШ-т боллоо.
Энэ сургуульд 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм байна. Маргааш 11:00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болно. 

 
Оролцох бүрэлдэхүүнд нь УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд  Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт төлөөлөгчид, цэргийн атташе нар багтжээ.
 
Хамтарсан сургууль нь Эмнэлгийн хамтарсан ажиллагаа, Барилгын хамтарсан ажиллагаа, Команд штабын сургууль, Салааны түвшний хээрийн сургалт дадлага гэсэн төрлүүдээр явагдах юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Khaan Quest 2014" хээрийн сургууль маргааш эхэлнэ  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй