БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-наас 16-ны өдрүүдэд “Торгоны зам дагуух эдийн засгийн бүс нутгийн экологи, хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлын зорилго нь торгоны зам дагуух нутгийн тогтвортой хөгжлийн олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг эрж хайх асуудал байсан бөгөөд хуралд БНХАУ, Египет, Казакстан, Киргиз, Монгол, Непал, ОХУ, Пакистан, Тажик, Узбек, ХБНГУ, Энэтхэг зэрэг 12 улс орны 140 гаруй эрдэмтэн судлаач оролцож, 31 илтгэл хэлэлцүүлсэн юм. Мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Хурлын үеэр ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Газарзүйн шинжлэх ухаан ба байгалийн нөөцийг судлах хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр орны эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны мэдээ, материал солилцох, хамтарсан судалгаа хийх, хамтын бүтээл хэвлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.
Хятадын эрдэмтэдтэй газарзүйн салбарт хамтарна | ||
Үзсэн: 1393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.