Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.29/

2022-05-29 08:29:44

Өнөөдөр 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр. Ням гараг. Григорийн тооллын 149 дахь өдөр бөгөөд он дуустал 216 хоног үлджээ.



тэмдэглэлт өдөр



Дэлхийн энхийг сахиулагчдын өдөр


Дэлхийн хоол боловсруулах эрхтний эрүүл мэндийн өдөр



Онцлох үйл явдал



 

1453 - Оттоманы эзэнт гүрний Султан II Мехмед Фатих 53 хоног бүсэлсний эцэст эзлэн авсанаар Византын эзэнт гүрэн мөхсөн байна.


1733 - Америкийн нутаг дахь Францын колони Шинэ Франц уугуул иргэдийг боолчлохыг хүлээн зөвшөөрчээ.


1867 - Австри-Унгарын санамж бичиг байгуулагдсанаар Австри-Унгарын эзэнт гүрэн албан ёсоор байгуулагджээ.


1886 - Эмч Жон Пембертон "Атланта Журнал" сонинд "Кока-Кола" ундааны анхны сурталчилгааг нийтэлжээ.


1903 - Сербийн хаан I Александр, хатан Драга нарын амь насанд хэт даврах "Хар Гар" бүлэглэл халдав.


1919 - Суут эрдэмтэн Алберьт Эйнштейн "Таталцлын ерөнхий онол"-оо туршжээ.


1953 - Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Төвдийн уулчин Дэнзэн Норгай нар дэлхийн дээвэр болсон Эверестэд авирсан анхны уулчид болов.


1973 - АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захирагчаар Том Бредли сонгогдож, тус хотын анхны хар арьст захирагч болжээ.


1985 - Одоогийн аваргуудын лиг буюу тухайн үеийн Европын цомын тэмцээнд учраа таарсан Ливерпүүл, Ювентус клубийн тоглолтын үеэр "Хейсэл" цэнгэлдэх нуржээ. Осолын улмаас 39 хүн амиа алдаж, 600 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. Хэрэгт холбогдуулан 34 хүнийг мөн баривчилсан байна.


1988 - АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган анх удаагаа тухайн үеийн ЗХУ-д айлчлав. Тэрээр ЗХУ-ын удирдагч Михайль Горбачевтай уулзсан юм.


2004 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод "Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалын цогцолбор" нээлтээ хийжээ.


2015 - Дэлхийн худалдааны ихэр цамхгийн буурин дээр "One World Trade Center" байгуулагджээ.



Мэндэлсэн алдартнууд

1914 - Нэрт уулчин, шерпа Дэнзэн Норгай


1917 - АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди


1940 - Мэргэжлийн сүмо бөхийн 48 дахь ёкозүна Тайхо Коки


1961 - Академийн наадам, Греммийн шагналт жүжигчин, дуучин Мелисса Этеридж


1967 - Английн алдарт "Оасис" хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Ноел Галлагер


1975 - Английн охидын "Spice Girls" хамтлагийн дуучин Мел Б


1977 - Италийн хөлбөмбөгч Марко Касетти


1981 - Оросын хөлбөмбөгч Андрей Аршавин


Энэ өдөр дэлхийн түүхэнд /2022.05.29/  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй