Шууд Chart

Автозам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой

2022-05-29 09:06:59

Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг цахимаар авах туршилтын  ажил Улаанбаатар орчмын “Эмээлт”, “Налайх-Тэрэлж”, “Хоолт”, “Түргэний гүүр”-ийн төлбөр авах цэгүүдэд хийгдэж байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та И-баримт, Сошиалпэй, Монпэй аппликейшний аль нэгийг сонгон өөрийн эрхээр нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлнэ. Ингэснээр дээрх төлбөр авах цэгээр бэлэн мөнгө, банкны картаар үйлчлүүлэн, хүлээж зогсохгүй шууд өнгөрөх боломжтой.

Монгол улсын хэмжээнд олон улс, улсын чанартай автозам ашигласны төлбөр авах 28 цэг үйл ажиллагаа явуулдаг. Цаашид эдгээр бүх цэгийг цахимжуулах зорилготойгоор ажиллаж байна. Төлбөр авах цэгийг цахим болгосноор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн цагийг хэмнэх, төлбөр авах цэгт үүсэх түгжрэлийг бууруулах, төлбөр төлөлтийг илүү амар хялбар болгох зэрэг давуу талтай.

Хэрэв та И-баримт, Сошиалпэй, Монпэй апплэйкшнд хувийн бүртгэлээ үүсгээгүй бол дараах линкээр нэвтэрч бүртгүүлээрэй. Үүний дараа доорх зааврын дагуу тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг бүртгүүлснээр цахим үйлчилгээг хялбараар авах боломжтой.

Monpay аппликейшн татах: https://monpay.mn/app.html
Socialpay аппликейшн татах: https://digital.golomtbank.com/product/
Аппликейшнд нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлэхдээ дараах зааварыг ашиглаарай гэж Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
 
 
 

Автозам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй