Үндэсний бөхийн цол чимэг олгодог 31 дэх удаагийн Бүх цэргийн наадам болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интэрнэшнл” групп, “Даян” дэвжээний бөх, цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм даван түрүүлж, хурц чимэг нэмлээ.
Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Талын Хишиг Майнинг” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэж, цэргийн заан цол хүртлээ.
Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хово центр” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн заан О.Түмэн цогт чимэг нэмсэн бол Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, цэргийн начин Б.Бат-Эрдэнэ цэргийн харцага, мөн тав давж шөвгөрсөн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан С.Сүхбат, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Улаангом” дэвжээний бөх, сумын заан Г.Баянмөнх нар цэргийн начин цол тус тус хүртлээ.
Харин дунд шөвгийн наймд шалгарсан аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх чимэг, аймгийн харцага О.Үйтүмэн өлзийт чимэг нэмэв.
Цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүлж, хурц чимэг нэмлээ | ||
Үзсэн: 1133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.