Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас “Сургууль цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийг бууруулах” нэгдсэн арга хэмжээг сумдад зохион байгууллаа.
Томилогдсон ажлын хэсэг эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх матрицын аргачлалын дагуу Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Сэврэй, Булган, Манлай, Мандал-Овоо, Цогтцэций, Ханхонгор сумдын ерөнхий боловсролын 17 сургууль, 25 цэцэрлэгийн нийт 210 багш, ажилчдад гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, зөвлөмжийг боловсрууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


| Сумдын сургууль, цэцэрлэгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, зөвлөмж боловсрууллаа | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.