Шууд Chart

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа

2022-05-31 15:29:20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хот суурины ариутгах татуурга, ус хангамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгууллаа.

Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг найруулгын засвар хийх санал хэлсэн бөгөөд уг саналыг хүлээн авч тусгах нь зүйтэй гэж үзэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй