Шууд Chart

Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав

2022-05-31 20:18:37

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны найрсаг харилцаа болоод Монгол Улсын Их Хурал, БНАЛАУ-ын Үндэсний ассамблейн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, өргөжүүлэхэд анхааран ажиллах болно гэлээ. Тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээ, хэлцлийг үр өгөөжтэй байлгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх тал дээр бүхий л чадлаа дайчлан ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын хууль тогтоох байгууллагууд нягт хамтран ажиллаж байгааг дурдаад манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ноён Пенгсаван Гээвбасөдыг санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Цаашид бүх талаар дэмжин ажиллахад баяртай байх болно гэдгийг тэмдэглэв.

Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан талууд хоёр орны харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Элчин сайд Пенгсаван Гээвбасөд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй