Цэргийн сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын зэвсэгт хүчний болоод оролцогч орнуудын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд-2014” энхийг дэмжих олон улсын цэргийн хээрийн сургуулилт өнөөдрөөс эхлэн долдугаар сарын нэгнийг хүртэл зохион байгуулагдаж байна.
12 дахь жилдээ болж буй уг арга хэмжээг Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуул даг юм.
Энэ удаагийн энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Монгол Улсын зэвсэгт хүчнээс 580 гаруй цэргийн албан хаагч, Австрали, Канад, Япон, Польш зэрэг гадаадын 24 улс, нэг олон улсын байгууллагын 600 гаруй албан хаагч оролцох аж.
Олон улсын хамтарсан хээрийн сургуулилт нь команд штабын сургууль, салааны төвшний хээрийн сургалт дадлага, барилга инженерийн ба эмнэлэг хүмүүнлэгийн гэсэн чиглэлүүдээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Мөн энэ жил Судан улсад явагдах энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын батальоны ажиллагааны өмнөх дадлага сургуулилтыг давхар зохион байгуулах, анх удаа манай хоёр хөрш орон ажиглагчаар оролцож байгаагаараа онцлогтой гэнэ.
“Хааны эрэлд-2014” хамтарсан сургуулилт өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 1468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.