Шууд Chart

”Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх” номын нээлт өнөөдөр болно

2014-06-20 10:30:52

Монголын нэрт эрдэмтэн лам, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн олноо Зава лам хэмээн алдаршсан Дамдин гавжийн 1931 онд төвд хэлээр бичиж төгсгөсөн “Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх алтан дэвтэр” номыг төвд хэлнээс орчуулан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгээс олны хүртээл болгож байгаа гэнэ. 

Халхын их түүхч Зава Дамдин нь (1867-1937) Үйзэн Тө ноён гэж алдаршсан Төрболд ноёны үед өсөж төрж Дайчин бэйс Батсуурь, Мөнх-Очир ноёдын үед Их хүрээний Гүнгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж, Их хүрээний номын мэргэдийн дунд ном эрдмээр шалгаран гайхагдаж “Зава” хэмээх нэр алдрыг зиндааных нь хамт олноос хүндэтгэн өргөмжилсөн юм.

1918, 1920 оны үед өсч төрсөн нутаг Дэлгэрцогт уулын өвөрт Чойен-Одсалин хэмээх Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөл бүрийн эрдэм ухааныг судалдаг сургууль дацангуудыг байгуулсан байна.

1921 онд Судар бичгийн хүрээлэнд Монголын түүхийг бичүүлэхээр урьж ажиллуулжээ. XV жарны Тус бүтээх хэмээх хонин жилд Да лам Цэрэндондүв голлосон Их хүрээний эрх баригчдаас “Монголын түүхийг багтаасан их шастир нэгийг зохион бичих хэрэгтэй” хэмээсний дээр Төвдийн Лавран хийдийн дооромбо Балдансамбуу түүхийн номоо гүйцээн бичихийг дахин дахин сануулсныг болгоож 1931 онд энэхүү алдарт бүтээлээ бичиж дуусгасан байна.

Энэхүү бүтээлийг төвд хэлнээс орчуулсан "Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх" номын нээлт өнөөдөр 12:00 цагаас “Интерном” номын дэлгүүрт болно. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

”Их Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүх” номын нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй