Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хаа сайгүй төсвийн хэмнэлтийн талаар ярьж байгаа энэ үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 84.1 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргажээ. Тус байгууллагаас төсвийн бусад газруудыг ч энэ жишгээр төсөв хэмнэхийг уриалж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 онд батлагдсан төсөв нь 946.4 сая төгрөг бөгөөд төсвийн тодотголоор 62.3 сая төгрөг хасагдаж 884.06 сая төгрөгийг захиран зарцуулахаар болсон байна.
Тус байгууллага нь 2014 оны тавдугаар сарын 31-ний байдлаар 397.9 сая төгрөгийн санхүүжилтээс 313.8 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулжээ.
О.Магнай дарга энэ жилийн хувьд байгууллагад хэмнэж болох ямар зардал байгаа болохыг нарийвчлан гаргаж дотоод хүчин чадлаараа ажилласны хүчинд энэ жил тус байгууллагад хуваарилсан санхүүжилтийн 21.1 хувь буюу 84.1 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.
84.1 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргажээ | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.