Словени улсын Марибор хотноо энэ сарын 16-20 болсон буудлагын Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд гавьяат тамирчин О.Гүндэгмаа зургаадугаар байр эзэлжээ.
Энэ төрөлд 82 мэргэн бууч өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 384 оноогоор дөрөвдүгээр байраар шигшээд шалгарсан. Харин шигшээд О.Гүндэгмаа 114.5 оноо авч, зургаадугаар байрт шалгарчээ.
Мөн эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү 578 оноо авч, 85 мэргэн буучаас 15 дугаар байрт шалгарлаа.
Ийнхүү олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Мариборын цомоос мөнгө болон зургаадугаар байрын шагналтай эх орондоо ирлээ.
О.Гүндэгмаа дэлхийн цомоос хоосон ирсэнгүй | ||
Үзсэн: 1994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.