Хот хоорондын зорчигч тээвэрт явдаг бүх автобусанд хурд хэмжигч төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр хот хооронд зорчигч тээвэрлэдэг жолооч нарын хариуцлага сайжирна гэж албаныхан үзэж байна.
Өмнө нь хурд хэтрүүлснээс болж зам тээврийн осол их гардаг байсан. Харин энэ төхөөрөмжийг суурилуулснаар тээврийн хэрэгслийн жолоочийг 80 км цагаас хурдтай явбал удирдлагаас “Хурдаа хас” гэсэн дохио, сануулга өгөх гэнэ.
Мөн цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж тээврийн хэрэгсэл төөрч, будилах, эвдрэл гэмтэл гарахад хаана байгааг нь тогтоох боломжтой юм.
Автобусанд хурд хэмжигч суурилууллаа | ||
Үзсэн: 1665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.