Шууд Chart

Coca Cola-ийн шинэ төрх

2013-07-22 18:45:06

Дэлхийн ундааны салбарт тэргүүлдэг “Кока кола” компани ногоон өнгийн лого ашиглаж эхэлсэн байна. Тэрээр  хийжүүлсэн ундааны брэнд ногоон өнгийн логотой бүтээгдэхүүнээ саяхан Аргентин улсад худалдаанд гаргажээ.

Coca Cola Life ундаа нь ногоон өнгөөр худалдаанд гарснаар шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн материалын 30 хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой бөгөөд байгалд илүү ээлтэй болно хэмээн тус компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.
 
Тус компани онцгой ялгарах бичмэл шрифтээ 1887 оноос хойш ашиглах болсон ба харин 1920 оноос хойш улаан өнгийн дэвсгэртэй болсноор өнөөгийн лого олонд алдаршсан түүхтэй. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Coca Cola-ийн шинэ төрх   
Үзсэн: 1991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй