Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын туршлага, шинэлэг, оновчтой арга барил, гадаад улс оронд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэгч, зуучлагч, худалдан борлуулагч гэмт этгээдүүдийн үйлдлийн арга, хэлбэр, оролцоог илрүүлэх, ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, арга тактикийн талаар мэдлэг, мэдээллийг чиглэл хариуцсан алба хаагчдад олгох зорилгоор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Хар тамхитай тэмцэх газар хамтран “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгах арга техник”, “Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгахад удирдлагын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад Хар тамхитай тэмцэх газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дотоод хэргийн их сургууль болон Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.
“Хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгах арга техник” сургалт зохион байгуулж байна | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.