Шууд Chart

Улаан цутгалан орчимд хамгаалалтын бүс тогтоолоо

2014-06-20 13:08:25

Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалан, хүрхрээний эргэн тойрон дөрвөн км-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс хамгаалалтын бүс тогтоожээ.

Хамгаалалтын бүс нь талуудын хамтын ажиллагааны нэг үр дүн юм.

Өвөрхангай аймгийн ЗДТГ санхүүжилтийг гаргаж, нутгийн иргэд, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын ЗДТГ, Ойн анги хамтран гүйцэтгэжээ.

Ингэснээр  Хүрхрээгийн аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүж байрласан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Улаан цутгалан орчимд хамгаалалтын бүс тогтоолоо  
Үзсэн: 2065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй