Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр алдарт Арарат ууланд авирахаар хүлгийн жолоо заллаа.
Түүний багт манай улсын 10 орчим уулчин багтсан аж.
Арарат уул нь Турк, Армен улсын хилийн заагт оршдог бөгөөд одоогоор Монгол уулчны хөлийн мөр гараагүй үлдсэн цөөхөн хэдэн оргилын нэг юм. Их Арарат, Бага Арарат гэсэн унтаж буй хоёр галт уулнаас тогтоно.
Их Араратын ноён оргил нь далайн түвшнээс 5165 метр өндөрт оршдог бөгөөд Туркийн хамгийн өндөр оргил юм.
1829 оны есдүгээр сарын 27-нд Их Арарат оргилд Дерптскийн их сургуулийн профессор Иоганн Фридрих Паррот анх гарч байжээ.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр алдарт Арарат ууланд авирна | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.