Монгол Улс 67 сая малтай ч монголчуудын 64 хувь нь өөрийн эзэмшлийн малгүй. Гэвч ихэнх иргэд малтай болохыг хүсдэг, малынхаа ашиг шимээс хүртэх сонирхолтой байдаг. Мөн төрөл садандаа малаа тавьбал тэжээл, зардалд нь санаа зовдог, эсвэл тавиул малыг хамгийн түрүүнд чоно хүртэж, зуднаар үрэгддэг. Тоо толгой нь ч хэрхэн өсч байгаа нь ойлгомжгүй байдаг.

Тэгвэл “Хөх Сүрэг” төсөл дээрх асуудлуудыг шийдэж бүх нийтэд мал эзэмшүүлэхээр зорьж буй юм. Хотод байгаа иргэн, гадаадад байгаа Монголчууд маань ч энэ төсөлд хамрагдаж хаанаас ч өөрийн гэсэн малтай болох боломжтой гэсэн үг.
Бид одоогийн байдлаар малын бэлчээр, тээвэрлэлт, малчдынхаа хүчин чадлыг тооцоолж мал төвлөрүүлэх ажлыг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.

Малчид: Төслийн малчдыг нээлттэй сонгон шалгаруулж мэргэжлийн байгууллагаар сургаж бэлтгэсэн. Тэд компанитай нягт уялдаж, зах зээлд өрсөлдөхүйц цалинтай ажиллаж байгаа.

Төслийн байршил: Төслийн мал Булган аймгийн 6 суманд байршиж өсөхөөр суурь бааз бэлэн болсон байна. Адуу Сайхан, Могод сумдад өснө. Учир нь тус сум Монголын хамгийн сайхан айрагтай бөгөөд адуу өсгөхөд тохиромжтой бүс.
Үхэр Хутаг-Өндөр, Бугат сумдаар өснө. Учир нь бэлчээрийн маллагаанд ч мах, сүүний гарц шим жигд сайн Сэлэнгийн улаан халзан үхэр эдгээр сумдад байршдаг ба бүс нутгийн хувьд үхэрт тохиромжтой бүс юм.
Харин хонь, ямаа маань Дашинчилэн, Хишиг-Өндөр сумдад өснө. Мөн тус нутаг нь бог мал өсгөхөд нэн тохиромжтой бүс нутаг юм.

Эрсдэл: Мал аж ахуйн салбарт мэдээж эрсдэл бий. Гэвч эрсдэл болон мал өсгөх зардлыг компани хариуцах юм. Эрсдэлийг бууруулах, малын гарц шимийг сайжруулахын тулд компанийн зүгээс цаг агаар, хүндрэл бэрхшээлийг урьдчилан тооцоолж, малын нэмэлт тэжээл, арчилгааг мэргэжлийн зөвлөхүүдийн удирдлага дор сайжруулан хөгжүүлж явна. Мөн даатгал, орчин үеийн техник технологийг ашиглан бүртгэл, тооцоолол, үржил сэлгэцийг хийн ажиллах төлөвлөлт гарсан байгаа.

"Хөх сүрэг"-ийн гэрээт малчид сургалтад хамрагдлаа
Өгөөж, ашиг, урамшуулал: Та аль нэг төрлөөс сонгон өөрийн нэр дээр хамгийн багадаа 5 мал эзэмших боломжтой. Дээшээ тав таваар өсгөн хөрөнгө оруулалт хийх зарчмаар хэдэн ч мал эзэмшиж болно.
Тэгвэл таны мал 5 жилийн хугацаанд 5 мал тутамдаа жил бүр тогтмол 2-оор өснө. 1 нь тооны хувьд ижил сүрэгтээ нэмэгдэж, 1 малтайгаа дүйцэх хэмжээний өгөөжийг жил бүр хүртээд явна. Жишээ нь, таны хөрөнгө оруулсан 5 үхэр тутамд 1 үхэр нь ижил сүрэгтээ үлдэж тооны хувьд өсөх бол нэмээд 1 үхэртэй дүйцэх хэмжээний буюу 750,000 төгрөгийн бүтээгдэхүүний өгөөж /500,000₮ үхрийн мах, 250,000₮ цагаан идээ/ хүртэнэ гэсэн үг.
Мөн үүнээс гадна та шууд бус өгөөж хүртэж жил бүр малчны отогт очин амрах боломжтой. Ингэснээр та үр хүүхдэдээ мал маллах арга ухаан, уламжлалт соёлоо өвлүүлэн үлдээж буй явдал юм.
Эдгээрээс гадна "Хөх Сүрэг" компани өнгөрөгч хүүхдийн баярыг тохиолдуулан “Хоньтой Жаалууд” урамшууллыг зарласан байгаа ба та хөрөнгө оруулалт хийн мал эзэмшсэнээр таны 0-12 насны хүүхдэд тань Хундан цагаан хонь бэлэглэх болно.
Хэрвээ та "ХӨХ СҮРЭГ" эзэмшигч болж амжаагүй байгаа бол танд одоо ч боломж байна. Төслийн захиалга зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжилнэ.

Малчны хотонд
| “Хөх сүрэг” хэр бодит төсөл вэ | ||
| Үзсэн: 1754 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.