Шууд Chart

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна

2026-08-18 17:37:47

СОР17 хурлын “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг албан ёсоор танилцууллаа.

Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцод 1993 онд нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, генетик нөөцийн үр өгөөжийг шударга, итгэлтэй хүртээх чиглэлээр олон улсын өмнө тодорхой үүрэг хүлээсэн.

Энэ хугацаанд бид үндэсний бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар боловсронгуй болгож ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг, амлөлтаа бодит үр дүн болгон хэрэгжүүлэх шинэ шатанд ирээд байна" гэлээ. 

Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээг Канад Улсын Монреаль хотноо 2022 онд болсон Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаар баталсан.

Энэ хүрээ нь ирэх 2030 он хүртэлх дэлхийн зорилтуудыг тодорхойлсон түүхэн баримт бичиг болсон юм.

Монгол Улс үндэсний бодлогын баримт бичгээ энэхүү хүрээтэй нийцүүлэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор баталсан билээ.

Нийтэлсэн: COP17 Mongolia

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй