АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа ням гарагаас эхлэн олон улсын агаарын тээврийн зорчигчдод тавьж байсан коронавирусний шинжилгээ өгөх шаардлагыг цуцалсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ төлөвлөгөөг баасан гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Вакцинжуулалт болон бусад хүчин зүйлүүд өвчин хүндрэх, нас барах эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн тул шинжилгээнд хамрагдах шаардлагыг цуцалж болно гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Харин АНУ-ын харьяат бус олон улсын жуулчид хилээр нэвтрэхийн тулд бүрэн вакцинд хамрагдсан гэдгээ нотлох баримт үзүүлэх шаардлагатай аж.
Засгийн газрын энэ шийдвэрт агаарын тээврийн компаниуд сэтгэл хангалуун байгаа бөгөөд эхний ээлжид дотоодын аялал жуулчлал сэргэнэ гэж найдаж байна.
| АНУ “Ковид-19” шинжилгээнд хамрагдах шаардлагыг цуцаллаа | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.