Шууд Chart

Унгарчууд биокомбинатад 25 сая долларын зээл олгохоор боллоо

2010-01-13 02:59:05

“Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинэчлэхэд зориулж Унгарын Засгийн газраас 25 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор өнөөдөр  хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-технологийн талаар хамтран ажиллах Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын III хуралдааны үеэр үзэглэсэн дөрвөн чухал баримтын нэг нь энэ байлаа.

 Биокомбинатыг 1960 онд унгарчууд манайд барьж өгсөн юм байна. Тиймээс тэд уг байгууламжаа “өөд татах”-аар гар сунгасан нь энэ. Мөн хоёр орны гаалийн байгууллагууд хоорондын хэлэлцээрийг үзэглэсэн.  Ашигт малтмалын газрынхан  БНУУ-ын Уул уурхай, геологийн алба болон Өтвөш Лорандын нэрэмжит Геофизикийн хүрээлэн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

 Уулзалтын үеэр мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоход манай улсыг Европын холбоонд дэмжих, махны чанарыг сайжруулах, ус бага шаардагддаг тэжээл тариалах зэрэгт туслахыг унгарчуудаас хүссэн. Хуралдааныг дээрх комиссын Монголын хэсгийн дарга, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, комиссын Унгарын хэсгийн дарга, Дорно дахины орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын зөвлөх Вереш Янош нар даргалсан юм. Тэд уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн.

 Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буй юм байна.

 

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Унгарчууд биокомбинатад 25 сая долларын зээл олгохоор боллоо  
Үзсэн: 1338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй