Шууд Chart

Хятадын газар хөдлөлтийн улмаас 50 хүн амиа алджээ

2013-07-22 18:59:12

Өнөөдөр өглөө Хятадын Гансу мужид болсон 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн бэртэл гэмтэл авсан байна.

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлт Гансу мужид 7:45 цагт болж, нэг цагийн дараа дахин нутгийн зарим хэсгээр үргэлжилсэн байна.

Хятадын эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөр газар хөдлөлт болсон нутгуудад аврах албаныхан одоог хүртэл үргэлжлүүлэн ажилласаар байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хятадын газар хөдлөлтийн улмаас 50 хүн амиа алджээ  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй