УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй уул уурхайн компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хэрэгжүүлэх хүрээнд Канадын ойжуулалтын “Бринкман форестейшн” группын захирал Жүди Тетротой уулзаж, хамтран ажиллах талаар ярилцав.
Канад Улс жилдээ 600 сая орчим мод тарьдаг бөгөөд үүний 10 гаруй хувийг “Бринкман форестейшн” групп бүрдүүлдэг байна. Тус групп нь үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл нийт 1.6 тэрбум мод тарьжээ.
Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг товч танилцуулж, энэхүү хөдөлгөөнд монголын уул уурхайн компаниуд идэвхтэй манлайлан оролцож байгааг онцлон тэмдэглэв.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулан, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулсан гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
| Канадын ойжуулалтын “Бринкман форестейшн” группын удирдлагуудтай уулзав | ||
| Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.