НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын оролцогч талуудын 15 дугаар чуулган НҮБ-ын төв байранд өнөөдөр эхэллээ.
Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа бичлэгээр оролцож үг хэлэв.
Энэ удаагийн чуулган "Ковид-19" цар тахлын үр дагавар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо гэсэн сэдэвт чиглэж байна.
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч тал болсон. 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийг баталсан. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг одоо боловсруулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia болон Ehalamj.mn платформд холбосон. Сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан Duudlaga.mn үйлчилгээг нэвтрүүлсэн зэрэг ажлыг А.Ариунзаяа сайд үг хэлэхдээ онцлов гэж ХНХЯ-наас мэдээллээ.
| НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын оролцогч талуудын 15 дугаар чуулганд үг хэллээ | ||
| Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.