Шууд Chart

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Алекс Кристофертой уулзав

2022-06-15 13:24:36

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой уулзав.
 
Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон PDAC чуулга уулзалтыг 90 дэх удаагаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, энэхүү уулзалт хөрөнгө оруулагчдад чухал платформ болсныг тэмдэглэн хэлэв.
 
Мөн Монгол Улс 2006 оноос хойш энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулан, гол хуулиуддаа өөрчлөлт шинэчлэлт хийх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн.
 
Энэ онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, мөн PDAC чуулга уулзалтын 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, PDAC-н Ерөнхийлөгч Алекс Кристофер нар дурсгалын захидал солилцов гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Алекс Кристофертой уулзав  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй