"Цагийн хүрд" хөтөлбөр энэ долоо хоногт эрэлттэй мэргэжил болоод боловсон хүчний хүрэлцээтэй холбоотой цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа юм.
Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд энэ тоог 9 хувьд хүргэх зорилтыг тавьсан юм. Гэсэн ч ойжуулах ажлыг гардан хийх мэргэжлийн боловсон хүчин манай улсад хангалтгүй байна.
Учир нь энэ чиглэлээр төгсөх оюутны тоо жилд ердөө 10 хүрэхгүй байгаа нь салбарын хэмжээнд тулгамдсан асуудал байгааг дараах сурвалжилгаар хөндөж байна.
| Ойн салбарт мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй байна | ||
| Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.