Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах боломж, тус банкнаас үзүүлж болох дэмжлэг туслалцааны талаар санал солилцлоо.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хэрэгжилтийн явц болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бэлтгэл ажлын талаар ярилцав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзав | ||
| Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.