Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022-06-17 09:27:13
Error loading player: No playable sources found

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 06 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг хийсэн тул хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төсөлд  иргэд ядуурал, амьдралын боломжгүйгээс эд, эс, эрхтэний наймаанд өртөхөөс хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан.

Төсөл санаачлагч гишүүн Ж.Чинбүрэн хариултдаа, өмнө нь хамтын төлбөр гээд 20-30 сая төгрөг төлж эд, эс, эрхтэнийг шилжүүлэн суулгадаг байсан бол өнөөдөр холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар иргэд эд эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахдаа нэг ч төгрөг зарцуулахгүй болсныг тодотгов. Мөн  тэрбээр, Энэ хуулийн үндсэн үзэл санаа нь Монгол Улсад хэн нэгэн мөнгөгүйгээсээ болоод бусдад эд, эс, эрхтэнээ зарахгүй байхад чиглэсэн. Түүнчлэн энэ хуулийн төсөлд донорын насыг 21 болгосноор 22-25 насныхан гэр бүлийнхээ хэн нэгний амь насыг аврахын тулд санхүү, мөнгөө үрэн гадаад улсыг зорин донор болохгүйгээр, монголдоо эмчлүүлэх гол өөрчлөлтийг оруулсан гэж  хариулж байлаа.

 

Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Иймд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.


Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв   
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй