Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.23/

2014-06-23 06:25:19

Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 23. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 26. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага  Үхэх.  Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ. 

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Сайн өдөр. Энэ өдөр төөрөгдөл болон эргэлзээ үүсч болзошгүй. Мөн та мөрөөдөлд автах бололтой. Од эрхэсийн нөлөөгөөр дотно харьцаа, хамтарсан хөрөнгө, өр төлбөртэй холбоотой асуудал нэн амжилттай. Гэвч та өөрийн үрэлгэн зандаа болгоомжтой ханд. Та өөрийн онцгой нэгэнтэйгээ дотносох хүслийн хажуугаар тансаг, хээнцэр амьдралын төлөө их мөнгө үрж магадгүй байна. Та энэ бүхнээ хэтрүүлэхгүй байх нь чухал.
 

 

 Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Таны хөгжил баясал, хайр дурлал, нөхөрлөл болон бусадтай харьцах харьцаа бага зэрэг эмзэг байна. Найз нөхөдтэйгөө цаг үргэлж хамт байх явдал танд хөгжилтэй бөгөөд сонирхолтой санагдах ба бүжгийн, драмын эсвэл урлагийн ямар нэгэн төрлийн сургалтанд сууснаар таны бүтээлч чадвар эрс нэмэгдэнэ. Үхрийн ордны оюутнууд олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, сурахынхаа хажуугаар нийгэмд тустай хөдөлмөр хийх нь таны ирээдүйд сайнаар нөлөөлөх болно.

 

Ихрийн орд (5/21-6/21): Ачаалалтай өдөр. Хэрвээ та нөхцөл байдлыг зөв дүгнэж, өөрийн зөв гэдэгт эргэн тойрныхныгоо итгүүлж чадвал таны амжилт баталгаажна. Гэхдээ хүч хэрэглэхээс зайлсхий. Таны уян зөөлөн төрх, нямбай дипломатч чанар амжилтанд хүргэнэ. Тайван бус амьдралын хэв маягууд, болзошгүй хүндрэлүүд, ажлын ачаалал таны амьдралын эрч хүчийг бууруулна. Танд амралт шаардлагатай байна.



Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг хандлагатай өдөр. Энэ өдөр өчнөөн зүйлийг өөрөөсөө шаардаж магадгүй. Гэсэн ч та гэрэлтэн бусад хүмүүс таны ажлын байр суурь нэр хүндэд атаархаж байна гэдгийг бүү март. Бие биенээ өмнө нь огт анзаар ч байгаагүй хүмүүс хайрын адал явдалд учруулж болзошгүй. Хэн нэгний садаа болохгүй газар ганцаараа юм бодох нь таныг зөв чиглэлээ олоход тусална. Төслүүд тань таны анхаарлыг шаардана. Хэрвээ том төсөл хэрэгжилтээ хүлээж байвал одоо эхлүүлэх цаг нь мөн.

 

Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Уран бүтээлч арслангуудын хувьд онгод нь орох ба сайхан санаанууд ар араасаа л хөврөх болно. Тэдгээр санаанууд агаарт уусаад замхарчихаас өмнө цаасан дээр буулгаад ав. Олон жилийн хуримтлагдсан бичиг цаасаа шалгаж цэгцлэх хэрэг гарах буюу гэнэтийн томилолт авах нь. Энэ нь танд нэлээд төвөгтэй санагдана.

 

 

Охины орд (8/23-9/22):  Эрч хүчээр дүүрэн өдөр. Шинэ ажил хэрэгт бэрхшээл тулгарах магадлалтай. Тавьсан зорилгоо дахин эргэн хар. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ танилтай болохоос татгалз. Зүүд зөнтэй байж удахгүй биелнэ. Энэ өдөр та улаан өнгийн хувцас өмсвөл эрч хүч хүсэл зориг тань идэвхтэй болно.

 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хамгаалалттай өдөр. Од гараг холигдмол хандлагатай байна. Ажлын шаардлагын хажуугаар гэр бүлийн асуудал гарч ирэн таны бага зэргийн стресст оруулна. Сайн найз болон, дотны хэн нэгэн таниас зугтаахад та энэ зүйл ямар учраас бий болсныг гайхах болно. Үүнд таны буруу гэж огт байхгүй. Зүгээр л таны хайртай хүн чинь өөрийнхөө хувийн асуудлаас болж түр хугацаанд хол байхыг л хүссэн байх. Хэрвээ та настай гэр бүлийнхээ гишүүдтэй уулзвал даруухан бай.

Хилэнцийн орд (10/23-11/21): Одод өнөөдөр сайхан бүхнийг амлаж байна. Хамтын ажилгаанд од гийж та чухал уулзалтын гол дүрд тоголохоор болно. Таны ятгах хүч чадал сайн байна. Худалдаа наймааны хүмүүс маш их амжилттай байх нь эргэлзээгүй. Бүх өнцөгөөс нь амжилт ирж таны амьдралыг сайжруулна. Зарим хүмүүс нууц амрагийн явдалд орооцолдоно. Хэдийгээр энэ нь таалагдсан ч хэсэг хугацааны дараа илэрнэ.



Нумын орд (11/22-12/21):  Эерэг өдөр. Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болох, мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээг солих боломж олдоно. Хэрвээ та хамаатнууд, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагахгүй байвал зөв шийдвэр олж чадна. Бүхнийг өөрөө шиид. Та үдээс хойш баримжаагаа олж, арга барилаа өөрчилж чадвал үүсэх зөрчлийг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна.

 



Матрын орд (12/22-1/19):  Эерэг өдөр. Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэртэй болох, мэргэжлийн үйл ажиллагааныхаа хүрээг солих боломж олдоно. Хэрвээ та хамаатнууд, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагахгүй байвал зөв шийдвэр олж чадна. Бүхнийг өөрөө шиид. Та үдээс хойш баримжаагаа олж, арга барилаа өөрчилж чадвал үүсэх зөрчлийг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна.

 

 

Хумхын орд (1/20-2/18): Ихэнх хумхууд энэ өдрийг гэртээ амран өнгөрөөхөөр шийднэ. Хэдийгээр та амрахыг хүсэхгүй байгаа ч гэсэн танд амрах сонголт энэ өдрийн турш байна. Дотны хүмүүсээ анхаарлын гадна бүү орхи. Амжилтанд шунах эсвэл ажилдаа хэт улайрах нь таныг ертөнцөөс тасалж магадгүй. Зарим хүмүүс гэрлэлт сүй тавих урилга хүлээн авч баярлана.
 

 


Загасны орд (2/19-3/20):   Хариуцлагаа ухамсарлах өдөр. Хэрэв та аль хэдийн эцэг эх болсон бол үр хүүхдийнхээ эрүүл мэндэд гойд анхаарч, шаардлагатай бол цэвэрт агаарт хэдэн цагаар ч хамаагүй амрах хэрэгтэй. Өндөр албан тушаалтай загаснуудад бүр зав зай гарахгүй байгаа бол хүн хөлсөлж яагаад болохгүй гэж. Төсвөө зөв зарцуулъя гэж бодож байгаа л бол өчүүхэн жижиг зүйлд ч анхаарлаа хандуул.

 

 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2014.06.23/  
Үзсэн: 1874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй