Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2022 оны нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 19-нд буюу өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд болж байна.
Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 24-р тойрог, Багахангай дүүргийн нэгдүгээр тойргоос нэр дэвшиж, сонгогдсон хоёр төлөөлөгч нас барсан тул нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан зургаадугаар сарын 19-ний ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.
Өнөөдөр Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт архи, согтууруулах ундаа худалдахгүй | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.