Манай улс 13-р зууны үеэс “Их засаг” хуультай, төрт ёс, түүх соёлын үнэт зүйлсээ тодотгон бэхжүүлж ирсэн түүхтэй. Шинэ зууны эрх зүйн үндэс болсон 1992 оны ардчилсан Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлж эхлээд 30 жил болсон.
Үндсэн хуулийн оршил хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, үнэт зүйлсийг 59 үгэнд багтаасан байдаг. Монголын ард түмэн гэж үнэт зүйлсээ тодотгон эхэлж, “мэдэгтун, сахигтун” гэж төгсдөг нь учиртай юм.
Үндсэн хуулиа иргэн бүр ойлгож мэддэг байх нь тусгаар тогтнолоо бэхжүүлж, Үндсэн хуулиа амь оруулж байгаа дээд илэрхийлэл гэж судлаачид үздэг. Тиймээс “Монголын мэдээ” суваг Үндсэн хуулийг олон нийтэд хүргэх цуврал сурвалжилга хүргэж эхэлсэн.
Энэ удаад бид Үндсэн хуулийн оршил хэсгийг тайлбарлан хүргэхээр бэлтгэлээ.
| Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэг ба үнэт зүйлс | ||
| Үзсэн: 2144 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.