УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр хийхээр товлосон байсан.
Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т зайлшгүй шаардлагаар сонсголын товыг хойшлуулж болно хэмээн заасныг үндэслэн сонсголыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр 15:00 цагт зохион байгуулахаар боллоо.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зургаадугаар сарын 27-нд болно | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.