“Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум энэ сарын 19-21-ний хооронд боллоо. Форумын гол зорилго нь эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах юм.
Нийт 22 орны бизнесийн салбарын 200 гаруй зочид төлөөлөгч оролцсон уулзалтыг МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нээж, бизнесийн салбарт төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг хөгжүүлэх асуудлаар үг хэллээ. Уулзалтын үеэр нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанууд болж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг, УИХ-гишүүн С. Батболд, Эрдэнэс Оюу Толгой ХХК-ын Гүйцэтгэх захирал Да. Ганболд нар МУ-ын хөрөнгө оруулалтын орчныг танилцууллаа.
Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт боллоо | ||
Үзсэн: 1598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.