Шууд Chart

Англичуудын хайртай гүнж хүү төрүүлж өглөө

2013-07-23 08:27:32

Английн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал өчигдөр тохиолоо. Кембриджийн гүнгийн Ахайтан Кейт Мидлтон орон нутгийн цагаар 4.24 цагт амаржиж хүү төрүүлсэн байна. Энэ сэтгэл догдлом үйл явдлыг Англи даяараа тэсэн ядан хүлээж байсан юм. Ахайтан ийнхүү арван хоёр цаг өвдсөний эцэст анхны хүүгээ өлгийдөн авчээ. Одоогоор эх хүүхдийн бие сайн байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Хаан угсаа залгах шинэ хүнийг төрүүлэхээр хүргэгдсэн эмнэлгийг Хааны албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд авч бэлтгэсэн аж. Ханхүү Чарльзын эхнэр Камилла “Скай Ньюс”олон улсын мэдээллийн телевизэд ярихдаа “Бид бүхнийг хяналтандаа байлгаж байгаа, хүүхэд сайн байгаа” гэжээ. Кейт одоогоор Хатан хааны албаны эмчилгээний баг болох Маркус Сэчэлийн багийнхны асаргаанд байгаа юм. Маркус Сэчэл нь Хааны гэр бүлийн эх баригч бөгөөд Вессексийн гүнгийн авхайн хоёр хүүхдийг эх барьсан аж. Кейтийн амаржих өдөр тодорхой зарлагдаж байгаагүй ч 7.13-нд төрнө хэмээн хүмүүсийн дунд яригдаж байсан юм.  Кэмбрижийн ахайтан Кейт төрөх хугацаанаасаа нэг долоо хоног илүү тээж, Лондонгийн цагаар өглөөний 6 цагийн үед төрөлтийн анхны шинж тэмдэг илрэн Сант Мэригийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн билээ. Кэмбрижийн Хунтайж хөл хүнд гэргийгээ Кэнсингтон ордноос эмнэлэг хүртэл өөрийн машинаар хүргэсэн юм.  Ордны хаалганаас эмнэлэг хүрэх тэдний машиныг “Скай Ньюс” олон улсын мэдээллийн телевизийн нисдэг тэрэг дагалдан нисч байж. Хаан угсаанд шинэ хүн мэндэлснийг уламжлал ёсоор Бүкингхэмийн ордны төмөр хаалганы арын тунхаг бичгийн тавиур дээр тунхаглан бичлээ. Кейтийн амаржих үйл явдлыг сурвалжлахаар 250 гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтнууд эмнэлгийн гадаах гудамж дагуулан төвхнөөд байсан билээ.Английн Ерөнхий сайд Давид Камерун хосуудад энэ хорвоогийн хамгийн сайн сайныг хүсээд” Үнэхээр сэтгэл хөдөлж байна энэ улс орон тэр чигтээ догдоллоо, хүн бүр сайн сайхны төлөө итгэж хүлээж байлаа” гэжээ. Түүнчлэн Викториа Бэкхэм, Шерил Коул нар Хааны гэр бүлийн баярт үйл явдлаас хуваалцан баяр хүргэсэн байна. Бүкингхэмийн ордны гадаа Хааны гэр бүлийг шүтэн бишрэгчид цуглаж сайн сайхны төлөө залбирч байсан ба тэдний сэтгэл маш ихээр хөдөлсөн байсан гэж “Скай Ньюс”-ээс мэдээллээ. Хааны гэр бүлийг дэмжигчид тэнд шинэ хүн мэндлэх хүртэл хүлээж зогссон бөгөөд бид түүхэн өдрийг хуваалцахыг хүсэж байна гэж “Скай Ньюс”-т ярьжээ.

 
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Англичуудын хайртай гүнж хүү төрүүлж өглөө  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй