Шууд Chart

ОХУ, Хятадаас өвс, тэжээл гуйна

2010-01-13 03:06:13

Мал, хэл, хил гурваараа гайхуулах дуртай Монгол Улс хөршүүдээсээ өвс гуйхдаа хүрчээ. Эрс хүйтэрч, хадлангаа бэлдээгүй малчдын мал үхэж, зуд нүүрлэсэн, нөөцийн өвс, тэжээлийн нөөцийн гуравны хоёрыг зарцуулаад дууссан учир ингэхээс өөр аргагүй байгаа гэнэ. Байнгын хороогоор өвөлжилтийн асуудлыг мөн хөндсөн юм. ХХААХҮЯ нэгдсэн бодлогогүй байгаа нь ийм байдал үүссэний шалтгаан гэж гишүүд үзэв.
ОХУ-ын Новосибирскт нэг тонн өвс 140.000-160.000 төгрөг байгаа аж. Үүнийг нааш нь тээвэрлэхэд гарах зардал гэх мэтийг яам нь судалж УИХ, Засгийн газраас хөрөнгө гаргаж өгөөч гэв. Хятадаас ногоон өвс олдох нь муу учир тэжээл авах талаар ярьж буй аж

Нийтэлсэн: Б.Багабанди

ОХУ, Хятадаас өвс, тэжээл гуйна  
Үзсэн: 1507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй