Энэ сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай болон, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Тухайлбал,
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.9 хувь, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул мах 0.4 хувь, ямааны махны үнэ 6.8 хувиар өссөн байна.
Өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7655 төгрөг, үхрийн /ястай/ мах 8750 төгрөг, үхрийн цул мах 10775 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6175 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн байна. Харин өмнөх долоо хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 40.7 хувь, төмсний үнэ 3.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ 1.0 хувь, луувангийн үнэ 3.1 хувь, байцааны үнэ 1.8 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.8 хувиар буурч, задгай сүүний үнэ 0.4 хувиар өссөн байна, өмнөх долоо хоногийнхоос , савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.9 хувиар, задгай сүүний үнэ 1.6 хувиар буурсан байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 4.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.3 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Хүнсний гол нэрийн барааны үнэ өөрчлөлтгүй байна | ||
Үзсэн: 1890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.