Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2022-07-04 14:14:37

Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум, Эг гол Эрдэнэбулган, Эг гол Батширээт, Хэрлэн гол Мөнгөнморьт, Хануй гол Эрдэнэмандал, Түй гол Баянхонгор, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Хэрлэн /Хонгон/, Туул гол үерийн түвшинд 15-25 см дөхөн үерлэж байна.

Мөн түүнчлэн Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум , Улз голын дунд болон адгаар үерийн түвшинг 5-20 см, Увс нуурын савын Хархираа гол Тариалан сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 5-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 20 см, Сэлэнгэ мөрөн Хутаг орчимд 10 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд 10  см тус тус нэмэгдэх хандлагатай байна. 

Иймд дээрх голууд болон гол мөрний эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус найдвар муутай хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна   
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй