Шууд Chart

Г.Чулуунбат, Г.Отгон нарыг Сүхбаатарын одонгоор шагналаа

2022-07-06 13:03:56

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж,

- Монголын үндэсний олон нийтийн телевизийн тулгын чулууг тавилцан хэвлэл мэдээллийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж, олон мянган нэвтрүүлэг, реклам сурталчилгаа, зуу зуун баримтат киноны тайлбарыг ард түмэндээ хүргэж, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулж, салбарын олон арван алдартныг бэлтгэн төрүүлсэн, телевиз, радиогийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад оруулсан бүтээлч санаачилга хийгээд хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гончигжавын Чулуунбат,

- Монголын үндэсний олон нийтийн радиод тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон мянган мэдээллийг ард түмэндээ уншиж сонордуулсан, шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулахад гаргасан хичээл зүтгэл болон радио нэвтрүүлгийн 100 гаруй бүтээл туурвин Монголын радиогийн алтан фондыг чанартай бүтээлээр баяжуулах бүтээлч санаачилга, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гаваагийн Отгон нарыг Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.


Г.Чулуунбат, Г.Отгон нарыг Сүхбаатарын одонгоор шагналаа  
Үзсэн: 2290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй