Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монгол Улсад нөхөн сэргээх эмчилгээний салбарыг үүсгэн бэхжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хөдөө орон нутагт физик эмчилгээ, зүү төөнүүр болон хөдөлгөөн заслын эмчилгээ үзүүлэх аргачлалыг боловсронгуй болгоход идэвх санаачилгатай ажиллаж, 20 гаруй эмчилгээний төрөл бий болгож, 10 гаруй кабинетыг байгуулан эмгүй эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд үр дүнтэй ажилласан, 9 шинэ бүтээл, 20 гаруй тэргүүн туршлагыг практикт нэвтрүүлж, олон арван мянган хүнд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан нөр их хөдөлмөр, бодит хувь нэмрийг нь үнэлэн “Саргун-Асрангуй” эмнэлгийн захирал, Хүний гавьяат эмч Загдын Сарайдамбад Монгол Улсын Ардын эмч цол хүртээлээ.
| Загдын Сарайдамбад Ардын эмч цол хүртээлээ | ||
| Үзсэн: 3371 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.