Шууд Chart

ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2022-07-06 19:06:59

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь  дэмжсэн. 

Иймд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


ҮББХ: “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй