УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар танилцууллаа. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батжаргал аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, баялаг бүтээгчдийг дэмжих хүрээнд татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх, төсвийн хууль тогтоомж, заавар журмуудыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр сургалт, арга хэмжээг зохион байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар төрийн аудитын байгууллага барилгын зураг, төсөл, төсвийг хянадаг мэргэжлийн албатай болгох, гадаадын зээл, тусламжид тавих хяналтыг сайжруулах цалингийн эрс шинэчлэл хийх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн аудитын байгууллагын зөвлөмжийг хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг тогтолцоотой болох, улсын төсвийг боловсруулах, захиран зарцуулахдаа Засгийн газраас нийгмийн зөвшилцлийн түншлэлийн хүрээнд орлого бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж байж захиран зарцуулдаг байх талаар саналуудыг гаргасан гэлээ.
“Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Т.Аюурсайхан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн дараа тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
| “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа | ||
| Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.